Эдийн засагFocus

АИ-92 автобензиний улсын нөөц 44 хувиар нэмэгджээ

Улсын хэмжээнд энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 198,945 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 13,248 тн, АИ-92 автобензин 56,133 тн, ДТ 121,504 тн байгаа ба АИ-92 автобензиний 42, АИ-95 автобензиний 46, А-80 автобензиний 79, ДТ-ний 44 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 123,498 тн буюу АИ-92 автобензиний 41, АИ-95/98 автобензиний 36, ДТ-ний 47 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.  

Шатахууны үлдэгдэл нөөцийн хэмжээ өмнөх 10 хоногоос өссөн. Тухайлбал, АИ-92 автобензиний нөөц 44 хувь,  А-80 автобензин 24 хувь, 22.6  хувиар тус тус нэмэгджээ.

Манай улс он гарсаар нийт 293.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 5.5 мян.тн, АИ-92 109.6 мян.тн, АИ-95/98 3.1 мян.тн, ДТ 148.3 мян.тн, онгоцны 3.5 мян.тн түлш, 23.5 мян.тн бусад бүтээгдэхүүн эзэлж байна.

Өнгөрөгч 2 дугаар сард 99.8 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн захиалсан, түүнээс 61 мян.тн-ыг хүлээн авсан бол үлдэгдэл 38.8 мян.тн ачааг татан авахаар ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close