НийгэмОрон нутаг
“Бяцхан зорчигч” аяны нээлт боллоо


Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан удирдамжийн дагуу улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Бяцхан зорчигч” аяны нээлтийг өнөөдөр хийлээ.
Тус аяныг Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагын газар, Баянхонгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 6 сургуультай хамтран 3-5 дугаар ангийн 800 сурагчдийг оролцуулан зохион байгуулсан байна.







