НийгэмХууль эрх зүйОнцлох

ДЦС-II ТӨХК-ийг Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авлаа

ЦЕГ-ын Дотоодын цэргийн анги байгууллагаас Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийг хамгаалалтад шинээр хүлээн авах арга хэмжээ өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус станцын байрлалд зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 318 дугаар тогтоолоор “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ыг улсын онц чухал объектын жагсаалтад оруулж, дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авах шийдвэр гарсан.

Arslan.mn

Уг тогтоолыг хэрэгжүүлж, тухайн цахилгаан станцыг Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны А/02 дугаар тушаалаар ажлын хэсэг томилж, хамгаалалтад авч, үйл ажиллагааг эхлүүллээ.

Хамгаалалтад хүлээн авах арга хэмжээнд ажлын хэсгийн ахлагч, Дотоодын цэргийн штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг, 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго, Эрчим хүчний яамны хяналт шалгалт, аудитын газрын дарга Х.Бекболат, Дулааны хоёрдугаар цахилгаан станцын гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү, ерөнхий инженер Н.Чимэддорж, дэд захирал Ч.Дорж нар болон бусад ажилтан, алба хаагчид оролцлоо.

Arslan.mn
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close