Орон нутагFocus

Говь-Алтай, Увс аймгуудад гамшгийн эрсдлийн үнэлгээ хийлээ

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас Америк Улсын санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Чандмань, Бугат, Тайшир, Увс аймгийн Түргэн, Өмнөговь, Сагил, Тариалан сумдад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төслийг 2021-2023 онуудад хэрэгжүүлж байна.

Тэгвэл энэ сарын 17-20-ны өдрүүдэд тус төсөл хэрэгжиж байгаа зорилтот сумдад  олон нийтийн оролцоонд суурилсан гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.

Эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр тухайн орон нутгийн эрсдэл, эмзэг байдалд суурилан орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг сайжруулах, эрсдэлийг бууруулах арга замуудыг тодорхойлсон юм гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close