Тамирчдын амжилтFocus

UFC-ийн “Шуурга“ Д.Батгэрэл III сард ээлжит тулаанаа хийнэ

Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин “Шуурга” хочит Д.Батгэрэлийн тав дахь тулааны тов гарчээ. Тэрээр 2022 оны гуравдугаар сарын 26-нд болох UFC Fightnight арга хэмжээний үеэр АНУ-ын Монтел Жексонтой тулалдах аж. “Quik” хочит Монтел Жексон нь UFC-д долоон тулаан хийхдээ 5-д нь ялсан ба мэргэжлийн холимог тулааны замналдаа 11-2 гэсэн амжилттай. Хамгийн сүүлд 2021 оны есдүгээр сарын 18-нд Өмнөд Африкийн ЖП Байсыг ялсан.

Харин Монголын тулаанч Д.Батгэрэл UFC-гийн хүрээнд сүүлийн гурван тулаандаа дараалан хүнд цохилтоор ялаад буй. Өдгөө 31 настай, холимог тулааны өдөн жин /Bantamweight 55,7-61,2/-д тулалддаг Д.Батгэрэл 2020 оны гуравдугаар сарын 7-нд Гидо Каннеттиг эхний үеийн 3 минут 01 дэх секундэд 2021 оны дөрөвдүгээр сарын 24-нд Кевин Нативидадыг эхний үеийн 50 дахь секундэд 2021 оны аравдугаар сарын 17-нд Брандон Дэвисийг эхний үеийн 2 минут 01 дэх секундэд тус бүр хүнд цохилтоор ялсан.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close