Орон нутагFocus
Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг буюу сумын төвийн нутаг Эгийн голд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн халиа үүсэж айлууд усанд автжээ. Тодруулбал, Халиа нэмэгдсээр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан байна.
Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд бүхий 50 гаруй хүн тухайн газарт ажиллаж, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, автомашинуудыг татан гаргаж байна.
Цаашид айл өрхүүдийг усанд нэмж автуулахаас сэргийлэн шороон даланг байгуулан ажиллаж байна гэж Эрдэнэбулган сумын 4-р багийн Засаг дарга Б.Ганбаяр мэдээллээ.