Байгаль орчинFocus

Энэ сарын 8-наас цас орж, хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас энэ долоо хоногийн / арванхоёрдугаар сарын 6-13-ныг хүртэлх/ цаг агаарын төлөвийг гаргасан байна.

Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 8-наас баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Хур тунадас: 07-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 09,10-нд нутгийн зарим газраар, 11-нд Халх голын саваар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 09-нд зарим газраар, 10,11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 8-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close