Гадаад харилцааFocus

Чех Улстай нисэхийн салбарт хамтрах асуудлаар ярилцав

ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех улсын Тээврийн дэд сайд Ян Сехтертай цахим  уулзаж агаарын тээвэрийн салбарт Чех Улсын туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Мөн хоёр яамны хооронд иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах, мэдээлэл, туршлага солилцох,өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцлол. Чех улс нь ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр дэлхийд дээгүүрт ордог, 100 гаруй жилийн туршлагатай өндөр хөгжилтэй орон. Тус улс нийт 290 олон улсын болон орон нутгийн шинж чанартай нисэх буудал, нислэгийн зурвастай, 40 гаруй  компани 57 төрлийн том, жижиг төрөл бүрийн зориулалттай онгоц үйлдвэрлэдэг.

Манай улс өмнө нь Чех улсаас L-410 онгоц авч ашиглаж байсан туршлагатай. Манай улсад олон улсын “Чингис хаан” нисэх буудал ашиглалтад орсноор Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлыг ерөнхий нислэгийн чиглэлээр хамтран ашиглах, сургалтын чиглэлээр Чехийн талтай хамран ажиллах боломж буй талаар санал солилцсон юм.

Энэ хүрээнд бага оврын онгоц угсрах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх боломж бий болсон. Түүнчлэн Чехийн талтай манай улсын орон нутгийн нисэх буудлуудын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийх боломжийн талаар ярилцав.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close