Орон нутагFocus

Баруун аймгуудад 5-15 см цасан бүрхүүл тогтжээ

Өнгөрсөн долоо хоногт Увснуурын хотгор болон Дарьгангын тал нутгаар 0.0-0.9 мм цас орсон байна. Хамгийн их нь Увсын Давстад 0.9 мм, Түргэн 0.6 мм цас оржээ.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр Баян-Өлгийн Даян 15 см, Увсын Малчин 13 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ 10 см, Баян-Өлгийн Дөчинжил, Баянхонгорын Баянговь 7 см, Хөвсгөлийн Чандагат 5 см, бусад хэсгээр 0-4 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтайн уулс, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Хангайн нурууны өвөр бэлээр -2…-8 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутийн өмнөд хэсгээр +5…+11 градус, бусад нутгаар -2…+5 градус байв.

Харин Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16…-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-8 градус, бусад нутгаар -8…-16 градус байжээ.

Ихэнх нутгаар салхи багатай, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 20 метр хүрч ширүүссэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close