Эдийн засагОнцлох

Төрийн банкны “100 сургагч багш” зорилтот хэсэгт санхүүгийн боловсрол олгоно

Төрийн банк “Дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх” зорилтын хүрээнд 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төлөвлөгөөнд Төрийн банк Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор төвүүдийг байгуулах, мэргэшсэн санхүүгийн зөвлөхүүдийг бий болгож, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөх, сургах, дэмжих чиглэлд хамтран ажиллахын зэрэгцээ дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдэд санхүүгийн боловсрол олгох ажлуудыг зохион байгуулах юм.Тэгвэл дээрх ажлын хүрээнд Төрийн банк нь Монголбанкны “Санхүүгийн боловсрол олгогч” 100 сургагч багшийг чадавхжуулан бэлтгэх сургалтын хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвөөс дундаж давхаргыг бий болгох Төрийн банкны цогц төлөвлөгөөг дэмжиж, үндсэн сургалтын агуулгаа баяжуулан, тус банкны ажилтнуудын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, иргэдэд санхүүгийн боловсрол олгоход суурь баазыг нь бэлтгэх, чадавхжуулан сургах, нийгмийн дундаж давхаргыг хэрхэн бойжуулах чиглэлээр сургалт хичээлүүдийг орж, мэргэшсэн сургагч багш нарыг амжилттай бэлтгэлээ.

Бэлтгэгдсэн сургагч багш нарын хувьд Төрийн банкны 4000 гаруй ажилтнуудад сургалт, мэдээллийг өгөхөөс гадна нийгмийн зорилтот бүлгүүдэд санхүүгийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, энэ талын ач холбогдлыг таниулах чиглэлээр ажиллаж, дундаж давхаргыг дэмжих банкны үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх юм. 

Санхүүгийн боловсролтой иргэнтэй улсын дундаж давхаргын хүн амд эзлэх хувь өндөр байдаг. Дундаж давхарга өөрөө улс орны эдийн засаг, хөгжлийг нуруундаа үүрч явдаг. Тийм ч учраас Төрийн банк улсын эдийн засгийн өсөлтийг тэтгэх, нийгмийн хамгийн идэвхтэй энэхүү хэсгийг дэмжихэд өөрийн бодит хувь нэмрийг оруулан ажилласаар байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close