Орон нутаг

ДЦС цахилгаан үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 110 хувиар биелүүлжээ

Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц цахилгаан үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 110 хувиар, түгээлтийн төлөвлөгөөг 107 хувиар биелүүлсэн амжилттай ажиллажээ. Сүүлийн үед Монголын эрчим хүчний системд хэрэглээ өсөж, импортын худалдан авалт өндөр болсонтой холбоотойгоор станцуудын нөөцийг шахан ажиллуулж байна. Иймээс өдийд гурван зуух, гурван машины горимоор ажилладаг байсан Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц дөрвөн зуух, дөрвөн машины горимоор 44-45 мвт/цаг-ийн цахилгаан ачаалал даан хэвийн ажиллаж, төлөвлөгөөнөөс гурван сая кВт/цаг эрчим хүч илүү үйлдвэрлэжээ. 

Тус станц өнгөрсөн долоо хоногоос өвлийн горимд шилжиж, үйлдвэрийн бүсийг дулаанаар хангаж байна. Харин станцын нэгдүгээр зуухны их засварын ажил удаашралтай явна. Учир нь тахлын улмаас засварын хамгийн гол өрлөг дулаалгын материал хил гааль дээр гацсанаас, ашиглалтад орох төлөвлөгөөт хугацаа нэг сараар хойшилжээ. Үйлдвэрийн газрын зүгээс шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд асуудал нааштай шийдэгдэж их засвар хэвийн үргэлжилж байна.  

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close