Уул уурхайОнцлох

Эмэгтэйчүүдийн холбоо хамтын гэрээнд санал хүргүүлэв

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд ирэх оноос хэрэгжих шинэ Хамтын гэрээний төсөлд тусгуулах тодорхой хоёр саналыг Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар дамжуулан /2021.09.30/ хүргүүллээ.

Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын нийгмийн асуудлыг зохицуулдаг гол баримт бичиг болох Хамтын гэрээнд, гэртээ хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхчүүдэд олгодог сар тутмын тэтгэмжийн 500 мянган төгрөгийг нэмэгдүүлэх, 2022 оны 01-р сарын 01-нээс мөрдөх Хөдөлмөрийн тухай хуулийн 136.3 заасны дагуу хөхүүл хүүхэдтэй ажилтанд хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах заалт оруулахаар санал оруулав.

ҮЭ-ийн холбооны дарга Б.Төгсбаяр Эрдэнэт үйлдвэрт үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллагууд дундаас Эмэгтэйчүүдийн холбоо манлайлж, бодитой, тодорхой санал илүүлсэнд талархал илэрхийлээд, 10-р сарын 08-ны өдөр шинэ Хамтын гэрээний төслийг Ерөнхий захиралд танилцуулахаа мэдэгдсэн юм.

Энэ үеэр Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.Жаргалмаа Тэргүүлэх хуульчийнхаа зүгээс ирэх оноос мөрдөх Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэйчүүдийн эрхийг хангасан, зайнаас ажиллах, гэрээсээ ажиллах гэх мэт боломжууд нэмэгдсэнийг онцлон тайлбарлав.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн хооронд байгуулсан Хамтын гэрээгээр шинэ хүүхэд хүлээн авсан аавд долоо хоногийн цалинтай чөлөө олгодог байсан бол Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулиар ажлын 10-аас доошгүй хоногийн цалинтай чөлөө олгохоор нийт байгууллагуудад үүрэг болгосон нь эмэгтэйчүүдэд давхар дэмжлэг болно, гэж үзэж байна. 

Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо, ҮЭ-ийн холбооны удирдлагуудын уулзалтын дараа Баяжуулах үйлдвэрийн хангамжийн инженер С.Сэрээнэнжав, Барилга засварын цехийн тэргүүлэх инженер Э.Жаргалцэцэг, Дулааны цахилгаан станцын инженер Г.Гантуяа, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш Т.Цогзолмаа, Ил уурхайн Хүний нөөцийн мэргэжилтэн Т.Халиунаа, Цахилгааны цехийн инженер М.Мөнхчимэг нарыг ҮЭ-ийн холбооны “Уурхайчны алдар” цол тэмдгээр шагнав.    

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close