Орон нутагFocus

Гүний шумбалтын онол, дадлагын сургалт болж байна

Онцгой байдлын ерөнхий газраас  ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага” онолын болон Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалтууд үргэлжилж байна.

Алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн судалгаа, хайлтын ерөнхий зураглалыг гаргаж, усны гүнд эрэл хайгуул, хяналтын багажтай хэрхэн ажиллах талаар ОХУ-ын алба хаагчдаас харилцан туршлага солилцож байгаа юм.

Мөн хоёр улсын аврагч шумбагчдын гүний шумбалтын онол, дадлагын сургалтыг зохион байгуулж, аюулгүйн ажиллагааны талаар мэдлэгээ хуваалцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close