Байгаль орчинFocus

Тарваганы мах тээвэрлэсэн бол 300 мянгаас 3 сая хүртэлх төгрөгөөр торгоно

Тарвага агнасан зөрчил 2020 онд 115, 2021 онд 61 тохиолдол бүртгэгдээд байна. Ихэнхдээ Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл аймгуудаас оруулж ирэхийг завдаж байна хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу иргэнийг 300 мянга, ААН-ийг 3 сая төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 250-420 мянган төгрөгийг төлүүлдэг. Мөн тарваганы мах тээвэрлэсэн бол тухайн тээврийн хэрэгслийн жолоочид давхар хариуцлага тооцдог болжээ. Тиймээс тодорхойгүй барааг ачаанд авч явахгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close