Байгаль орчинFocus

Усны тухай 3-15 минутын кино бүтээх уралдаан зарлажээ

Монголын Кино институтээс усны хэрэглээ, ач холбогдлыг харуулсан “Усны тухай түүхүүд” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдааныг зарлажээ. Ус нь хүн амын хэрэглээ болон аж ахуй, үйлдвэрлэлд ямар ач холбогдолтойг хөндөн онцлох тус уралдаанд 13-аас дээш насны хүүхэд залуучуудаас эхлээд иргэд оролцох боломтжой аж. Усны тухай өгүүлсэн кино бүтээл нь 3-15 минут үргэлжилсэн байх юм. Уралдаанд оролцогчдын бүтээлийг ирэх сарын 15-ныг хүртэл хүлээн авах нь. 

Оролцогчид бүтээлээ баримтат, уран сайхны, хүүхэлдэйн гэх мэт ямар ч төрлөөр бүтээн ирүүлж болохоос гадна кинонд техникийн талаас ямарваа нэгэн мэргэжлийн шалгуур тавиагүй тул оролцогч кино сонирхогчид гар утсаар авсан киногоор оролцох бүрэн боломжтой.

Гол нь сэдвийн дагуу санаагаа зөв илэрхийлсэн, бүх насны үзэгч үзэхэд тохиромжтой байхад хангалттай аж. Усны тухай өгүүлсэн шилдэг бүтээлийн эздийг дижитал камер, дүрс тоглуулагч болон дрон зэрэг шагнал хүлээж буйг зохион байгуулагчид мэдээллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close