НийгэмОнцлох

Бэлчээрийн доройтол бидний амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?

Мал аж ахуй, түүнээс гаралтай бүтээгдэхүүний тоо биш чанарт анхааран, тогтвортой байдлаар хөгжүүлж, нүүдэлчин ахуйг үргэлжлүүлэх суурь болсон эрүүл соргог бэлчээр нь манай улсын тусгаар тогтнолтой ч хамааралтай асуудал гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэ чиглэлээр Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон Алт – Малын эрүүл мэнд” төслийг 17 жилийн турш хэрэгжүүлж ирсэн ба ажлын үр дүнг зорилтот аймгуудад хүлээлгэн өгөх цуврал арга хэмжээ “Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ” уриатайгаар зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээгээр нь төсөл хэрэгжсэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгуудад гарсан үр дүнгүүдийг танилцуулах ба цаашид үр дүнгээ сайжруулах, тогтвортой байдлыг хадгалах талаар орон нутгийн удирдлагуудтай гэрээ байгуулах үйл ажиллагаанууд явагдах юм. Тиймээс байгаль орчны тогтвортой байдал, нүүдэлчин соёл уламжлал, хүнс хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн талаар санаа зовнидог эрхэм хүндэт та бүхнийг уг онлайн арга хэмжээнд оролцож шинэлэг, амьдралд хэрэгжүүлж болохуйц олон мэдлэг мэдээллээр тархиа цэнэглэнэ үү хэмээн урьж байна.

Арга хэмжээг http://www.responsiblenomads.mn онлайн платформоор болон https://www.facebook.com/mongolgreengold фэйсбүүк хуудсаар дамжуулах лайваар шууд үзэх боломжтой.

Цуврал арга хэмжээний хуваарь:

АймагОгнооЦагЛинк
Архангай8/2/202114:00-18:00Meeting ID: 921 8215 5021
Passcode: 262173
Баян-Өлгий8/3/202110:00-13:15 
Meeting ID: 977 0146 0510
Passcode: 063636
Баянхонгор8/4/202114:00-17:15 
Meeting ID: 918 9228 2494
Passcode: 478516
Завхан8/6/202111:00-13:00Meeting ID: 916 3525 5674
Passcode: 876446
Ховд8/9/202110:00-13:15Meeting ID: 940 0786 6747
Passcode: 126228
Говь-Алтай8/9/202114:00-18:00Meeting ID: 948 6648 3582
Passcode: 205882
Увс8/10/202111:00-13:20Meeting ID: 952 4043 4969
Passcode: 079468

Бэлчээр, мал аж ахуйн асуудлыг ихэнхдээ малчид, орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдтэй холбож ойлгох нь нийтлэг байдаг. Гэтэл бодит байдалд, үнэндээ бид хаана амьдарч, ажиллаж байгаа, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг эсэхээс үл хамааран бэлчээрийн байдал бүх хүний амьдралын чанарт нөлөөлдөг. Учир нь байгаль бол уялдаа холбоотой, нарийн бүтэцтэй тогтолцоо билээ. Иймээс ч дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн асуудлын талаар ярихдаа хүрээлэн буй орчны асуудлыг бусад асуудалтай харилцан хамааралтай байдлаар зэрэгцүүлэн авч үздэг.

Мөн та эх орныхоо унаган байгаль экологийн тэнцвэрт байдал, уламжлалт соёлд санаа зовнидог бод дараах хаштагуудаас ашиглан зураг болон сэтгэгдэлээ сошиал хуудсуудаараа хуваалцахыг хүсч байна.

#ХариуцлагатайНүүдэлчид #ResponsibleNomads #ЯагаадНададХамаатайГэж #WhyShouldWeCare

Баярлалаа 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close