НийгэмОнцлох

АИ-92 шатахуун литр тутамдаа 2060 төгрөг боллоо

Шатахуун импортлогч ААН-үүд энэ сарын эхээр шатахууны үнээ литр тутам 300 төгрөгөөр нэмсэн. Шатахууны үнийг гэнэт нэмсэн нь жолооч нарт хүнд цохилт болж, улмаар үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн.

Гэсэн ч энэхүү нэмэгдэл нь хангалтгүй гэж импортлогч компаниуд үзсэн бөгөөд АИ-92 бензинийг л гэхэд 2000 төгрөгөөр авч, 1750 төгрөгөөр зарж байгаа нь зөвхөн нэг сарын хугацаанд л гэхэд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэдгийг мэдээлж байсан.

Тэгвэл сард хоёр удаа буюу өнөө өглөөнөөс АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр дахин нэмсэн байна.

Тухайлбал, АИ 92, 93 бензин

  • Петровис -2050
  • Шунхлай-2060
  • Тэс Петролиум-2050
  • Магнай трейд-2050
  • Сод монгол-2050 төгрөг болсон байна.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close