Байгаль орчинFocus

Голуудын усны түвшин 5-180 см нэмэгдэн үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хэнтий нурууны арын Улз, Хангай нурууны арын Идэр, Хойттамир өврийн Түй, Байдраг, Онги, Таац, Цагаантуруут Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-235 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Хараа, Хэрлэн, Улз, Шаргалжуут, Байдраг Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна.

 Харин Орхон, Онон, Халх, Онги, Таац гол үерийн аюултай түвшинг 5-180 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй болон аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close