FocusОрон нутаг

Өмнөговь аймагт 90 инженер бэлтгэх төсөл хэрэгжүүлнэ

Өмнөговь аймаг байгуулсны 90 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тэгш ойн жилдээ зориулан олон ажил хийж байгаагийн нэг нь уг төсөл юм. 90 инженер бэлтгэх төслийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Р.Сэддорж нар санаачлан хэрэгжүүлж байна.

Өмнөговь аймгийн харьяат ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, суралцаж байгаа оюутнууд, мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой ажилчид энэ төсөлд хамрагдах боломжтой юм.

Үүнд төмөр зам, уул уурхай, эрчим хүч, барилга, мэдээлэл технологийн чиглэлд ШУТИС-д тэтгэлэгтэйгээр суралцуулна. Иймд мэдээлэл авах иргэд ажлын цагаар 8914-7477 утсанд хандах боломжтой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close