WorldFocus

Тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр /2021.05.19/ 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан байна.

Тус нислэгээр 160 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Альфа”, “Гайде” зочид буудал болон “Монголика”,  “Багахангай” амралтын газарт тусгаарлалаа.

Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close