Тамирчдын амжилтFocus

Хангарьд клубын дөрвөн тамирчин олимпод оролцох эрх авлаа

Болгар улсын Софи хотод явагдсан чөлөөт бөхийн тэмцээний 57 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Азербайжаны Европын гурван удаагийн аварга 33 настай Георгий Эдишерашвилийг 6:2-оор ялснаар “Токио-2020” олимпын наадамд оролцох эрх авлаа.

Ийнхүү Хангарьд спорт клубийн шигшээ багийн дөрвөн тамирчин Японы Токио хотод болох зуны  олимпод оролцох эрх аваад байгаа юм. Тодруулбал, МУГТ Э.Бэхбаяр, ОУХМ М.Мягмаржаргал, Ц.Анударь, спортын мастер Н.Мөнхбаатар нар чөлөөт бөх, бокс, буудлага, байт харвааны төрөлд олимпод оролцоно.

Мөн зургадугаар сард Унгар улсад жүдо, байт харвааны төрлөөр олимпын эрх олгох тэмцээн явагдах аж. Олимпод эрх авсан тамирчид Улаанбаатар хотноо улсын шигшээ багийн тамирчидтай нэгдсэн бэлтгэлд гарчээ. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр таван төрөлд 40 тамирчинтай  хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бол энэ удаа олимпын эрх авсан болон өндөр оноотой 11 тамирчны хөдөлмөрийн гэрээг сунгахаар болжээ.

Т.Батчулуун

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close