Эрүүл мэндFocus

PCR шинжилгээний зургаан цэг ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 10-нд иргэдээс нийт 368 дуудлага ирлээ. Үүнээс НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой хамгийн их буюу 62 дуудлага ирсэн байна.

Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 30 иргэн хандсанаас 11 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад мэдээлэл өгч ажиллалаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 42 цэгт, 10 явуулын автобусаар 92 багийн 664 эмч, ажилтан ажиллаж, 13911 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Улаанбаатар хотод өнөөдөр дараах байршилд PCR шинжилгээ авна.

  1. Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль.
  2. Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль
  3. Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын “Номин” агуулахын гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close