Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг зарим объект рүү нэвтрүүлэхгүй байх, мэргэжлийн эрхийг нь хууль бусаар хязгаарлан улмаар биед нь халдан хүч хэрэглэсэн явдал өнөөдөр дахин давтагдлаа.
Сэтгүүлчийн биед цагдаагийн алба хаагч халдсан, мэдээлэл авах эрхийг нь хязгаарласан асуудлаар МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт шаардлага хүргүүлж байна.
МСНЭ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагын хувьд гишүүдийнхээ хууль ёсны эрх, хэвлэлийн эрх, эрх чөлөөний талд тууштай зогсохоо мэдэгдэн хүчний байгууллагаас дээрх үйлдлээ дахин давтахгүйг шаардаж байна.