Эдийн засагFocusШинэ мэдээ

44 ХК-ийн 1,084,587 ширхэг хувьцаа арилжигджээ

2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 371,538,813.09 төгрөгийн үнийн дүн бүхий 1,084,587 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс “Адуун чулуун” ХК (ADL+12.88%) болон “Шивээ овоо” ХК (SHV +9.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан хүнс” ХК (DHU -6.06%) болон “Бэрх Уул” ХК (BEU -5.27%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 115,831 ширхэг нэгж эрхийг нийт 33,802,758 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр багцын арилжаанд нийт 8,922,044 ширхэг үнэт цаас 196,284,968 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.28 хувиар буурч, 34392.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,685,985,747,414.54 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close