Эрүүл мэндFocusШинэ мэдээ
323,690 хүн вакцины эхний тунгаа хийлгээд байна
Улсын хэмжээнд өчигдөр 12,240 хүнийг КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтанд хамруулснаар нийт 323,690 хүн вакцины эхний тунгаа хийлгээд байна. Тодруулбал, Улаанбаатарт 10,876, орон нутагт 1,364 иргэн вакцины эхний тунгаа хийлгэжээ.
Манай улс нийт 509,740 тун буюу 254,870 хүн тун вакцин хүлээн аваад байгаа. Тэгвэл ЭМ-ийн сайд С.Энхболд энэ сарын эхний хагаст хийх ажлуудыг танилцуулах үеэр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр БНХАУ-ын Синофарм компанийн хөгжүүлсэн Veroсell вакцины 300,000 тунг хүлээн авна гэдгийг хэлсэн.
Дөрөвдүгээр сарын 10-ны дотор дахин 600,000 тун буюу нийт 900,000 тун Verocell вакцин ирнэ. Түүнчлэн ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V вакциныг татан авна гэдгийг албаныхан мэдээлээд байгаа юм.