ХАА-н салбарFocus

133.0 мянган тонн малын тэжээл импортлоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 83 аж ахуй нэгжтэй 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд 133.0 мянган тонн малын тэжээл импортлох “Бодлогын гэрээ” байгуулаад байна. Тухайлбал, хивэг 23.7 мянган тонн, хорголжин 23.5 мянган тонн, овьёос 15.6 мянган тонн, эрдэнэ шиш 5.5 мянган тонн, арвай 2.0 мянган тонн, шар буурцгийн шахдас 5.5 мянган тонн, тэжээлийн улаанбуудай 36.6 мянган тонн, премемикс 0.8 мянган тонн, бусад төрлийн тэжээл 19.9 мянган тонн импортлохоор төлөвлөсөн.

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 63 аж ахуйн нэгж нийт 43.7 мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байна. Энэ нь төлөвлөсөн тэжээлийн 32.9 хувийг эзлэх үзүүлэлт юм.

д/дТэжээлийн төрөлИмпортолсон хэмжээ /тн/
1Хивэг13366.2
2Хорголжин9495.8
3Овьёос3560.9
4Эрдэнэ шиш5040.0
5Шар буурцгийн шахдас1340.9
6Улаанбуудай, тэжээлийн5688.5
7Арвай2615.8
8Перемикс, бусад2603.7
 НИЙТ43711.8

Яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжүүд дунджаар нэг тонн хивгийг 640 000 төгрөг буюу 25 кг шуудайтайг 16 000 төгрөгөөр, нэг тонн хорголжин тэжээлийг 660 000 төгрөг буюу 40 кг  шуудайтайг  26 400 төгрөгөөр, нэг тонн овьёосыг 743 750 төгрөг буюу 40 кг шуудайтайг 29 750 төгрөгөөр худалдаалж байна.

Тэжээлийн дундаж үнэ, төгрөгөөр

Тэжээлийн төрөл1 тонн25 кг шуудайтай40 кг шуудайтай
Хивэг640 00016 000
Хорголжин тэжээл670 00026 400
Овьёос740 00029 600

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивгийн дундаж үнэ 19 465 төгрөг байсан бол тэжээл импортолсноос хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 17 965 төгрөг болсон нь өмнөхөөс 8 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 03 дугаар сарын 11-ний байдлаар 16 000 төгрөг  буюу  01 дүгээр сарын үнээс 10.9 хувиар буурсан байна.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтуудаар тэжээлийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу импортлох үйл ажиллагаа эхэлж байна. Тус боомтоор 3000 тонн тэжээл импортлохоор 6 аж ахуйн нэгж яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан. Ингэснээр баруун аймгуудын тэжээлийн үнэ буурч, хангамж нэмэгдэх боломж бүрдсэн. Өнөөгийн байдлаар Бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн тэжээл импортлох, борлуулах үйл ажиллагаа хэвийн, үнэ буурч, нийлүүлэлт тогтвортой байна. Тэжээл импортолж буй аж ахуйн нэгжүүдэд тэжээлийн нөөц хуримтлагдсан байдалтай байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close