Онцлох

Л.Бямбасүрэн: Бид багаараа тасралтгүй суралцаж, УНТЭ-ийн “ШИЛДЭГ ТАСАГ” болж чадлаа

УНТЭ өнгөрсөн онд олон шинэ ажлыг зохион байгуулсан бөгөөд эмнэлэгтээ манлайлан ажилласан, олон шинэ технологийг нэвтрүүлсэн “ШИЛДЭГ ТАСАГ” шалгаруулсан. Тэгвэл 2020 оны шилдэг тасгаар “Чих хамар хоолой судлал мэс заслын тасаг” шалгарсан бөгөөд тус тасгийн товч танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна.

УНТЭ-ийн “Чих хамар хоолой судлал мэс заслын тасаг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд 2020 онд хүний нөөцийн хөгжил, чадамжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах, нийгмийн хамгааллыг дэмжих, оношилгоо, эмчилгээ, сувилахуйн шинэ технологийг нэвтрүүлэх, байгууллагын соёл, үйлчилгээний менежмент, маркетингийг сайжруулах гэх мэт 13 чиглэлийн 49 үйл ажиллагааг сайжруулах төлөглөгөөг гаргаж, тус төлөвлөгөөгөө 95 хувьтай биелүүлэн ажиллажээ.

Өнгөрсөн онд 1095 хүнд мэс засал хийсэн бөгөөд бүгд амжилттай болсон. Empty nose хам шинжийг мэс заслаар эмчлэх аргыг Монгол улсад анх удаа нэвтрүүлж, нэг тохиолдолд амжилттай хийжээ. Мөн хамрын таславчийн цоорхойг нөхөх мэс заслыг бүрэн нутагшуулж, нийт 23 эмчлүүлэгчид, Lipoinjection+Microlaryngoscopy буюу хэвлийн өөхийг соруулж, дууны хөвчид тарих мэс заслыг 28 тохиолдолд хийж, дууны хөвчийнд силикон суулгац суулгах мэс заслыг бүрэн нутагшуулсан зэрэг олон олон амжилт нь тус тасгийн улсын ууган эмнэлгийн ШИЛДЭГ ТАСАГ болоход нөлөөлжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close