
Үндэсний төв архивын сан хөмрөгт бурхны шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар, түүний төрөл үеүдийн намтар, эрдэмт лам Зава Дамдины Хорчойнжүн (Алтан дэвтэр) болон алт, мөнгө, зэрэг долоон эрдэнээр бичсэн Алтангэрэл, Жадамба, Тарвачэнбо, Их Манал наймдугаар Богд Жавзандамба хутагтын хэвлүүлэн тарааж байсан зэс барын хэвлэл Жадамба, Мэргэд гарахын орон, төвөд-монгол толь бичиг, эмийн, гүрмийн, зурхайн ёсонд холбогдох нэн ховор өв соёлын дурсгалт судар ном хадгалагдаж байна.
Тус хөмрөгийг бүрдүүлэхэд 1960-аад онд улсын түүхийн төв архиваас “Хуучны баримт бичиг цуглуулах экспедиц” нэртэй тусгай экспедиц Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймгуудаар 3 сар ажиллаж 1500 орчим ном судар цуглуулж байсан хэмээдэг. Эдгээрээс зарим ном судруудыг Гандантэгчилэн хийдэд шилжүүлж үлдсэнийг нь үндэсний архивын сан хөмрөгт хадгалж эхэлсэн тэр үеэс төвд ном, судруудын цуглуулга хөмрөгийн эхлэл тавигджээ.
Архивын албан хаагчид санаачлан “Судраа баринтаглая” аяныг зохион байгуулж, аяны хүрээнд өөрсдөө судрын баринтаг оёж, сан хөмрөгт хадгалагдаж байгаа судруудаа баринтаглав.



