НийтлэлЭдийн засагОнцлох

Мөнгө хэвлэх, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хоёр нь тусдаа ойлголт

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэж өсгөх талаар яригдаж байгаа нь иргэд, олон нийтийн дунд шууд мөнгө хэвлэж нийлүүлэх нь гэсэн ойлголтыг төрүүлээд байгаа нь буруу аж.

Мөнгөний нийлүүлэлт буюу эдийн засагчид, санхүүчдийн ярьдагаар М2 мөнгө гэдэг нь гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө биш юм.Статистикийг харах юм бол Төв банкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 991 тэрбум төгрөг байгаа. Харин мөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) 24.2 их наяд төгрөгт хүрээд байгаагийн шалтгаан бол мөнгөний нийлүүлэлт нь гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөнөөс гадна олон төрлийн мөнгөний үзүүлэлтүүдийн нийлбэрээр хэмжигддэгт оршиж байгаа.

Гүйлгээнд 991 тэрбум төгрөг гаргасан байлаа гэхэд тэрний нэлээдгүй хэсэг нь хадгаламж болж банкинд очдог. Банк мөн түүний ихэнхийг зээл болгож гаргана. Зээл болж гарсан мөнгө зах зээл дээр эргэлдсээр эргэж банкны хадгаламж болж орж ирдэг. Тэгэхлээр энэ процес сдавтагдсанаар 991 тэрбум төгрөг 24.2 их наяд төгрөг болж байна. Үүнийг мөнгөний үржүүлэгч гэдэг ба үүнд зээл болон банкинд байрших заавал байлгах нөөц чухал нөлөөтэй.

Хэдийгээр одоо төгрөгийн заавал байлгах нөөц 6% болж доод түвшинд хүрээд байгаа ч зээл олгогдохгүй байгаа. Ковид-19, эдийн засаг хүндэрсэн үед зээл олгох нь эрсдэлтэй тул мөнгө нь зээл болж гарахгүй мөнгөний нийлүүлэлт буураад байна.

Цаашлаад мөнгөний нийлүүлэлт нь эдийн засгийн цусны эргэлт болдог. Энэ цусны эргэлтийг дэмжихийн тулд зээл олголтыг дэмжих замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгажээ. Тэгэхлээр мөнгөний нийлүүлэлтийг өсгөх буюу зээл олголтыг дэмжинэ гэдэг нь шууд мөнгө хэвлэх тухай биш юм байна.

Банк бол хадгаламж эзэмшигчдийн мөнгийг авч түүнийг нь эргэлтэнд оруулж эргүүлээд хүү төлдөг байгууллага. Тэд энэ хүнд үед эрсдэлээс зайлсхийж Төвбанкны үнэт цаас худалдаж авах эсвэл зөвхөн найдвартай харилцагчиддаа зээл олгох хандлагатай байгаа. Засгийн газрын төлөвлөгөө нь банкуудыг том аж ахуй нэгжээс гадна бичил, жижиг, дунд бизне сэрхлэгчдэд зээл олгоход түлхэх буюу ажлын байрыг хадгалах зорилттой байгаа юм.

Угаас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө” нь богино хугацаанд хэрэгжихгүй. Одоо байгаа тооцооллоор 10 их наяд төгрөг нь өөр өөр механизмаар 3 жилийн хугацаатай олгогдоод явах юм байна. Жишээлбэл Төвбанкны үнэт цаасан дээр байршсан мөнгийг чөлөөлөх, зээлийн батлан даалтын сангийн баталгаатай зээл олгох, ипотекийн зээлийн санхүүжилтийг олгох гэх мэт зарчмаар явна. Тэгэхлээр өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийг бодвол илүү тогтвортой, инфляц, ханшийн дарамт бага байх нь.

Н.Баттүшиг

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close