Эдийн засагFocusШинэ мэдээ

821,725 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 341,456,845.77 төгрөгийн үнийн дүн бүхий 821,725 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Бэрх Уул” ХК (BEU +15.00%) болон “Булган ундрага” ХК (BUN +15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хэрлэн Хивс” ХК (HRL -12.50%) болон “Оллоо” ХК (OLL -11.61%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 14,504 ширхэг нэгж эрхийг нийт 1,595,577 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 90 ширхэг үнэт цаас 9,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж,  21496.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,994,154,314,193.77 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close