Гадаад харилцааFocusШинэ мэдээ

150 сая төгрөгийн эд материалын дэмжлэг үзүүлэв

 МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг өнөөдөр Улсын онцгой комисст хандивлалаа.

 Эд материалд нэг удаагийн хамгаалалтын хувцас,  бээлий, нүдний шил, халуун хэмжигч, амны хаалт зэрэг багтаж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, коронавируст халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ нөхцөлд хандив өргөсөнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ” гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанааас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close