НийгэмFocusШинэ мэдээ

“Нэг өрх-Нэг шинжилгээ” -ний явц 69 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа. 

  Өнөөдрийн байдлаар 48346 иргэнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулсан бөгөөд ажлын явц 69 хувьтай үргэлжилж байна.  

  Тус тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож байна.

  Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close