FocusБайгаль орчинНийтлэлШинэ мэдээ

Хөрсний бохирдол-чимээгүй “тахал”

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь 4704 км2 газар нутагтай, 1206 мянган хүн амтай, хурдацтай өргөжиж байгаа хот юм. Манай орны нийт хүн амын 60 хувь нийслэл хотод төвлөрч орон нутгийн иргэд нийгмийн хөгжлийг дагаж мэдээллийн хүртээмж сайтай, хүн ам илүү төвлөрсөн, дэд бүтцийн сүлжээтэй орон зай руу тэмүүлж байгаа нь хотын хүн амын өсөлтийн гол эх сурвалж болж байна

Тэгвэл нийслэл хотын хүн амын өсөлтийг дагаад хөрсний бохирдол хэмээх чимээгүй аюул бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд минь нөлөөлж байна.

Хөрсний бохирдлын эх үүсвэрь:

  • Ахуйн гаралтай хатуу шингэн хог хаягдал
  • Хүн амьтны ялгадас
  • Үйлдвэрлэлийн хог хаягдал
  • Хөдөө аж ахуйн гаралтай хог хаягдал /бордоо/
  • Тээврийн хэрэгслээс гарах хог хаягдал
  • Эмнэлэгийн хог хаягдлууд багтдаг.

Тухайлбал, нийслэл хотын нийт хүн амын 800.000 мянган иргэн гэр хороололд амьдардаг нь нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол үүсэх гол шалтгааны нэг болжээ. Нийслэл хотын хэмжээнд хөрсний бохирдол ихтэй 4 дүүргээс хөрсний зүсэлт хийж дээж авахад 2-3 метрийн гүнд, нянгийн бохирдолттой буюу зөвшөөрөгдөх дээд агууламжаас давсан үзүүлэлттэй байна.

2014 оны байдлаар Нийслэл хотын хэмжээнд органик гаралтай хөрсний нянгийн бохирдол 72 хувьтай байсан бол 2019 оны судалгаагаар нянгийн бохирдол 88 хувь болж өссөн. Энэ нь хүн амын хэт төвлөрөл, хог хаягдлыг ил задгай зөвшөөрөлгүйгээр хаядаг, хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс үүдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс онцолж байна. Хот, суурин газрын хог хаягдлын хэмжээ өсч 2019 онд улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн 390 цэг, төвлөрсөн цэгт 3,353-547,73 тонн хог хаягдал тээвэрлэн хаясан байна.

Нийт хог хаягдлын 90,9 хувийг ахуйн, 9,1хувийг үйлдвэрлэлийн хог хаягдал эзэлсэн байна. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлын дөнгөж 0,31хувийг дахин боловсруулсан нь Хог хаягдлын менежмент муу хэрэгждэг бодит жишээ юм. Иймд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин ашиглах 5R системийг улс орон болон ААНБ, иргэн бүр хэрэгжүүлэх нь олон жил толгойны өвчин болж буй энэ асуудлыг шийдвэрлэхэд оновчтой шийдэл болж байна.

 Мөн төвийн болон үйлдвэрлэлийн бүсэд хөрсний хүнд металлын бохирдол стандарт хэмжээнээс 10-20 дахин давсан хэмжээний агууламжтай байна. Энэ нь нийслэл хотын хэмжээнд хөрс, ус, агаараас үүдэлтэй хорт хавдрын өвчлөл ихсэх магадлалыг нэмэгдүүлж байгаа талаар эмч мэргэжилтнүүд өгүүлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close