Засгийн газарFocusШинэ мэдээ
БХБЯ болон түүний харьяа байгууллагуудаас 26,2 сая төгрөг хандивлав
“Ковид-19” цар тахлыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа барилгын салбарын есөн байгууллагын ажилтан, алба хаагчид нэгээс гурван өдрийн цалин буюу 26,2 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлалаа.
Хандивыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгсөн юм.
Энэ үеэр бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, коронавирусийн халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ нөхцөлд хандив өргөсөнд талархал илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанааас мэдээллээ.