ЭМЯОнцлохШинэ мэдээ

ЭМЯ: Коронавирусын 5 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл Covid-19-ийн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл хийлээ. Өнөөдөр (2020.11.08) Монгол Улсад зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын тоо 5-аар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 362 болжээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн долоо хоногт манай улсад өдөр болгон шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн тохиолдлууд ихэвчлэн 18-20 дахь хоног дээрээ илэрч байна. ОХУ-д өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн жолоочдоос халдвар илэрч байгаа учраас амны хаалт зүүж, олон хүн цугласан газар явахгүй байхыг анхааруулж, Covid-19 халдварын хоёр дахь давалгааны хамгийн хүнд үеийг дэлхий нийт даван туулахаар хичээж байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр батлагдсан эхний дөрвөн тохиолдлын хувьд БНСУ-аас ирсэн бөгөөд давтан шинжилгээгээр 20 дахь хоног дээрээ халдвар илэрсэн бол нэг тохиолдол нь ОХУ-аас ирсэн тээврийн жолооч ажээ.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 318 нь эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар 43 хүнийг ХӨСҮТ-д эмчилж байна. Үүнээс нэг хүний биеийн байдал хүнд, 7 хүн хүндэвтэр, 35 хүн хөнгөн зэрэгт хамаарч буй аж. Иймд ЭМЯ-наас иргэддээ амны хаалтаа тогтмол зүүж, гараа байнга ариутган цэвэр байлгаж, аль болохоор олон нийтийн газраар явахгүй, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close