Эдийн засагFocusШинэ мэдээ

Бэлэн мөнгөний хэрэглээ түүвэр судалгаанд оролцоорой

Монголбанкнаас Монгол Улсын иргэдийн бараа болон үйлчилгээний төлбөрт ашиглаж буй төлбөрийн хэрэгслийн сонголт, зан төлөвийг тодорхойлох, холбогдох тоон мэдээлэл бэлтгэх зорилго бүхий “Иргэдийн бэлэн мөнгөний хэрэглээ” түүвэр судалгааг зохион байгуулж байна.

Иймд иргэд та бүхнийг уг түүвэр судалгаанд идэвхитэй оролцож, бидний ажилд туслалцаа үзүүлэхийг хүсье. Та энд дарж судалгаанд хамрагдана уу.

Таны мэдээллийг бид зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу чандлан хадгална.

Судалгаанд оролцогчдоос 30 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 20,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичгээр урамшуулах болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close