Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

“Мал хулгайлах“ хэрэгт оногдуулж буй ялын бодлогыг судаллаа

Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн байдлыг энэ оны эхний 7 сарын байдлаар судаллаа.

Дээрх хугацаанд прокуророос нийт 60 хүнд холбогдох 22 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, 23 хүнд холбогдох 17 хэргийг эцэслэн шийдвэрлүүлсэн байна. 

Шүүхээс мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 23 шүүгдэгчийн 56,5 хувь буюу 13 шүүгдэгчийг 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бол 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1-3 жил хүртэл хугацаагаар тэнссэн тус бүр 5  шүүгдэгч байна.

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 253.948.000 төгрөгийн хохирол учирч, үүнээс 101.454.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ.

Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутгийг судлахад тус аймгийн Баянтүмэн, Цагаан-Овоо, Чойбалсан сумын нутагт 5-6, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Хөлөнбуйр, Хэрлэн сумын нутагт 1-3 гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн байна.

Дорнод аймгийн прокурорын газраас судалгааны дүнг үндэслэн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудтай хамтран өргөн хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: УЕПГ
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close