НийслэлFocusШинэ мэдээ

“Шарилжгүй Улаанбаатар-5” аян өндөрлөлөө

Шарилж, луулийг цэвэрлэхэд хөрсөнд 5-10 см үлдээж, тайралт хийхийг эрдэмтэн мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингэж тайрснаар хөрсийг хамгаалж, эрүүлжүүлэх ач тустай аж.

Тиймээс “Шарилжгүй Улаанбаатар-5” аянаар иргэд гэр, байшин, хашаа, байгууллагын ойр орчимд ургасан шарилж, луулийн тоосонцор нь гэр бүл, ажилчид, цаашлаад олон мянган хүнийг харшилтай болгох эрсдэлтэй тул ургамлын тоосонцор дэлгэрэхээс өмнө орчныхоо шарилж, луулийг цэвэрлэхийг уриалж ирэв. 

Иргэдийн хувьд хашаа, байшин, гэр, ойр орчмын хүүхдийн тоглоомын талбайн эргэн тойрны хог ургамал, шарилж луулийг цэвэрлэх нь өөртөө болон нийгэмд тустай үйл ажиллагаа гэдгийг тус аянаар сурталчилсан юм. 

Тав дахь удаагийн тус аян нь энэ жил “Харшлын эсрэг хамтдаа” уриан дор болж, 7 дугаар сарын 16-30, 8 дугаар сарын 10-25 хүртэл 2 үе шаттай явагдан өндөрлөөд байна. Учир нь дээрх хугацаанд хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа хадаж, тайрч авдаг.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. Аяны хүрээнд ажил эрхэлдэггүй 136 иргэнийг ажлын байраар ханган, хөдөлмөр хамгаалалын иж бүрэн хувцас, хэрэглэл, автомат хадуур зэрэг багаж хэрэгслээр хангаж өдрийн хоол, урамшууллыг шийдвэрлэн, 4.8 сая м ам дөрвөлжин талбайн ургамлыг цэвэрлэж устган ажиллажээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close