НийслэлFocusШинэ мэдээ
VI сарын 10-наас хойш 235 хүнийг аварч, 38 машиныг уснаас гаргажээ
НОБГ, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НЭМГ, НМХГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2020 оны наймдугаар сарын 26-ны байдлаар нийт 59752 айл өрхөөр нэг бүрчлэн орж өвөлжилтийн бэлтгэл хангах тухай зөвлөгөө өгсөн. Нийт 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлшийг нөөцлөсөн байна.
Зургаадугаар сарын 10-наас хойш Туул тэргүүтэй голуудад 7 маршрутаар эргүүлийн баг ажиллаж байна. Нийт 2400 орчим алба хаагч ажиллаж ард иргэдээ усанд осолдохоос сэргийлэн ажиллаж байгаа аж.
Энэ хугацаанд 235 хүнийг аварч, 38 машиныг уснаас гаргасан. Өнөөдөр өглөөний аадар борооны үеэр ноцтой дуудлага ирээгүй ч ахуйн зөрчлийн чанартай 9 дуудлага НОБГ-т ирсэн байна.