Орон нутагFocusШинэ мэдээ

Ховд аймгийн Цэцэг сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаалаа

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол энэ сарын 15-ны өдөр бүртгэгдсэн билээ. Тодруулбал, сумын эрүүл мэндийн төвд 37 настай эрэгтэй, тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй, халуурах, ханиалгах, цусаар бөөлжих, суганы булчирхай цочих шинж тэмдэг илэрч, эмчлэгдэж байгаа юм. Өвчтөний биеийн байдал хүнд, нэгдүгээр хавьтлын 22 хүнийг хяналтад авсан. Мэргэжлийн эмч нарын баг голомтод ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Тэгвэл Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын шийдвэрээр Цэцэг сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  өнөөдрөөс /2020.08.17/ тодорхойгүй хугацаагаар хаажээ. Мөн Жаргалант сумын Бичигтийн постоор зорчих тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг чангатгаж, асуумж судалгааг авч зорчуулж байна.

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй иргэний шинжилгээний дээж, сорьцыг ЗӨСҮТ-д илгээсэн бөгөөд албан ёсны хариу нь өнөөдөр гарах  аж.  Дашрамд дурдахад, наймдугаар сарын 11-нд  Ховд аймгийн төвд 42 настай эрэгтэй гэртээ хоёр тарвага худалдаж аваад өвчсөний улмаас халдвар авч, тарваган тахлын булчирхайн хэлбэр болох үжлээр хүндэрч нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close