БоловсролFocusШинэ мэдээ

Дрон ашиглан аюулт үзэгдэл, ослын эрсдэлийн зураг боловсруулах сургалт зохиов

Онцгой байдлын ерөнхий газраас нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ ашиглан гамшиг, аюулт үзэгдэл, ослын эрсдэлийн зураг боловсруулах, эрэн, хайх аврах ажиллагаанд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар анхан шатны мэдлэг олгох онолын сургалтыг Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд, дадлагыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгууллаа.

Сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригадын 10 алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчдад “Гамшгийн эрсдэлийн зураг боловсруулах нийтлэг арга зүй, хэрэгцээ шаардлага, нөөц боломж, дроны бүтэц, үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны дүрэм, холбогдох хууль, тогтоомж, программ хангамж, дата цуглуулах, дата боловсруулалтын энгийн зарчим”-ын талаар холбогдох мэргэжилтнүүд сургалт хийлээ.

Онцгой байдлын байгууллагаас Монгол оронд тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдэл, ослын далайц, давтамж зэргийг харгалзан нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан гамшгийн эрсдэлийн зураг боловсруулах, эрэн, хайх аврах ажиллагаа, гал түймэр унтраахад хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, судалгаа хийх, алба хаагчдыг сургаж дадлагажуулах, тоног төхөөрөмжийн хоорондын уялдаа, тоо ширхэг, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close