СурвалжлагаШинэ мэдээ

Асгат, Цэцэн-Уул сумын малчид ногоон тэжээл тариалж байна

Завхан аймгийн Асгат сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Ц.Бат-Эрдэнэ, Цэцэн-Уул  сумын Сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн М.Мижиддорж нар Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчидтайгаа хамтран ногоон тэжээл тариалжээ. Тэд Асгат сумын нутагт 5 дугаар сарын 22 ноос эхлэн сар орчимын хугацаанд нийт 300 га талбайд ногоон тэжээл, овъёос, улаан буудай тариалсан ажээ.

БАХ-ын малчидтайгаа хамтран мал сүрэгтээ зориулан ногоон тэжээл тариалах ажлыг жил болгон хийх боломжтой боллоо. Цаашид ногоон тэжээл, тариа буудайгаа намар хураан авч, өөрсдийн хэрэгцээнээсээ илүү гарснаа худалдан борлуулж, Малчдын хоршоогоо санхүүгийн хувьд батжуулах зорилго тавин ажиллаж байгаа гэдгийг Асгат сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Ц.Бат-Эрдэнэ, Цэцэн-Уул  сумын Сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн М.Мижиддорж нар онцолж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close