FocusНийгэмШинэ мэдээ

Тусгай үүргийн онгоцоор 266 хүн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 17:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус  онгоцоор 266 ирж байгаа бөгөөд  252 нь  том хүн, 14 нь нялх хүүхэд байгаа юм.

Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77, оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Наранбулаг”, “Сэлбэ”, “Ивээлэн”- д  21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Дашрамд дуулгахад, ирэх сард иргэдээ дараах хуваарийн дагуу татаж авах юм байна.

2020.07.02 Сөүл,
2020.07.04 Токио,
2020.07.07 С
2020.07.09 Истанбул,
2020.07.15 Сөүл транзит нислэг хийнэ. БНХАУ-д байгаа 160 гаруй иргэнийг ойрын үед Замын-Үүд боомтоор татаж авахаар төлөвлөжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close