НийслэлШинэ мэдээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр давхар цахилгаан автобус явна

”Зорчигч гурав тээвэр” ОНӨААТҮГазар хоёр давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан  автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг хангажээ.

Ингэхдээ урьдчилгаа 20%-ийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80%-ийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр авжээ.

Энэ талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмонгоос тодрууллаа.

Тэрбээр “Эхний ээлжинд давхар автобус 10 ширхэг, дан автобус 36 ширхэг орж ирээд байгаа. Тэдгээрийг зургаадугаар сардаа багтаж үйлчилгээнд явуулна” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close