Эрүүл мэнд
Санкт-Петербургт эмнэлгийн 2500 мянган ажилтан халдвар авчээ

Санкт-Петербург хотод коронавирусээр халдварласан хүмүүсийн дөрөвний нэг орчим нь буюу 2.5 мянга нь эмнэлгийн ажилтан халдвар авчээ.
“Санкт-Петербург хотод 3 дугаар сарын 1-нээс хойш 10887 хүн коронавирусний халдвар авч, 2209 хүн эдгэрчээ. Харин 2.5 мянга гаруй эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварласан байна. Түүнчлэн эмнэлгээс гадуурх уушгины хатгалгаа туссан 13793 өвчтөнийн 7250 нь эдгэрчээ” гэж тус хотын захирагч Александр Бегло мэдэгджээ.
Петербург коронавирусний халдварын тохиолдлын тоогоор Москва хот болон Москва мужийн араас гуравдугаарт жагсаж байна.
Эх сурвалж: TASS



