НийгэмХууль эрх зүйЭнэ сардНийслэлШинэ мэдээ

Нийслэл орчимд оршин суудаг иргэдийн бичиг баримтыг үндэслэн нэвтрүүлж байна

Манай улсад “Covid-19” халдвар бүртгэгдсэн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссоос 2020 оны 04 дүгээр сарын 21 ний өдрийн 21:00 цагаас 25 ний өдрийн 06:00 цаг хүртэл Улаанбаатар хотоос орох гарах, хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасны дагуу цагдаагийн байгууллага мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ арга хэмжээг зохион байгуулж байна.

Хөдөлгөөн хязгаарлалтын үед Нийслэлийн Онцгой байдлын газрын зөвшөөрөлтэйгөөс гадна Нийслэлийн Засаг даргын 04 дүгээр сарын 21 ний өдрийн 560 дугаар захирамжийн дагуу ачаа тээвэрлэлттэй холбоотой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байгаа юм.

Ердийн үед шалган нэвтрүүлэх цэгүүдээр 17000-18000 тээврийн хэрэгсэл зорчдог. Харин хязгаарлалт тогтоосноос хойш буюу 04 дүгээр сарын 23 ний өдрийн 08 цагийн байдлаар Нийслэлийн Онцгой байдлын зөвшөөрсөнөөр 1125, ачаа тээврийн 920 тээврийн хэрэгсэл нэвтрээд байна. Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Гүнт, Хонхор дахь шалган нэвтрүүлэх цэгүүдээр алслагдсан зарим хорооны тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32,31, Хан-Уул дүүргийн 11,12,13 хороонд оршин суудаг иргэдийг бичиг баримтыг нь үндэслэн нэвтрүүлж байна.

Иргэд та бүхэн Улсын онцгой комиссын шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж мөрдөн онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гараа тогтмол савандаж угаах, маскаа тогтмол зүүхийг уриалж байна гэж НХЖХОНАБХА Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Close