Байгаль орчинНийгэм7 хоногОрон нутаг

Хууль бусаар мод бэлтгэж байсан “ЭББЭ” ХХК-ны үйл ажиллагааг таслан зогсоолоо

Ногоон дуу хоолой уриан дор зохион байгуулагдаж байгаа “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллажээ.

Энэ үеэр хууль бусаар мод бэлтгэж байсан “ЭББЭ” ХХК-ны үйл ажиллагааг таслан зогсоож, ашиглаж байсан тээврийг хэрэгслүүдийг түр саатуулж, 120 шоо метр орчим модыг битүүмжлэн шалгалтын ажиллагааг эхлүүллээ.

Шалгалтаар дараах зөрчил илрээд байна. Үүнд:

1. Тус компани нь 2020 оны 1 дүгээр сард хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа дахин хууль бусаар мод бэлтгэсэн.
2. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтай газрын захиргаанаас удаа дараа зөрчил гарган ойгоос их хэмжээний мод бэлтгэсэн аж ахуйн нэгжид мөн удаа дараа зөвшөөрөл олгож, давуу байдал бий болгосон.
3. Хуурайшилтын үе буюу хориглосон үед мод бэлтгэсэн.
4. Ой цэвэрлэгээ нэрээр ашиг олох зорилгоор их хэмжээний нарс модыг тайрсан байна.

Холбоотой мэдээ

Back to top button
Close