Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулах цахим хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нөөцийн махыг борлуулах талаар дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн дагуу нөөцийн махыг бэлтгэн худалдаалах үүргийг ХХААХҮЯ болон нийслэлийн захиргаанд даалгасан. Энэ дагуу холбогдох албаныхан бэлтгэл ажлаа бүрэн хангасан.
Нийт 15 ААН байгууллага 13,000 тонн мах бэлтгэн, зориулалтын агуулахад хадгалж байгаа. Дээрх хэмжээний хөрөөдөн бэлтгэх, савлах ажлыг гүйцэтгэж байгаа. Товлосон ёсоор гуравдугаар сарын 9-нд нөөцийн махыг худалдаанд гаргах байсан боловч COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд импорт, экспортын хүндрэлээс үүдэн нөөцийн махыг савлах уутны асуудал жигдрээгүй байна. Тиймээс дотоодын бололцоонд тулгуурлан хөл хорио тавигдах хүртэл хугацаанд уутаа бэлдсэн.
Түүнчлэн бэлтгэсэн махаа хадгалж буй агуулахууд нь Налайхын гордок, Сонгинохайрхан дүүргийн 32, 21 дүгээр хороонд буюу шалган нэвтрүүлэх товчооны гадна талд байрлаж байгаа. Улсын Онцгой комиссын өчигдрийн шийдвэрээр шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих хөдөлгөөнийг хаасан тул дээрх асуудлыг УОК-т танилцуулж, шийдвэрлүүлсэн. Ингэснээр өнөөдөр 15:00 цагаас 279 цэгээр худалдаалан борлуулж эхэлнэ.
Нөөцийн махыг гэр хорооллын 147 хорооны 279 дэлгүүрээр худалдаалах бөгөөд нэг уутандаа 2-3кг-аар савлагджээ. Ингэхдээ хороо бүрт 1-3 хүнсний дэлгүүр байхаар тооцож, НӨАТ, ПОС терминалийн төхөөрөмж ашиглалт, Бар кодын асуудлыг шийдвэрлэжээ. Ингэснээр зорилтот бүлгийн иргэд нөөцийн махыг хүндрэл бэрхшээлгүйгээр хямд үнээр дэргэдээсээ авах боломж бүрдэж байна.
Нөөцийн үхрийн мах- 7,700 төгрөг, хонины мах- 6,700 төгрөг, ямааны мах- 6,200 төгрөгөөр тус тус худалдаалагдана” гэлээ.
Нийслэлд нөөцийн мах борлуулах 279 байршил: