НийгэмОрон нутаг

Онцгой байдлын алба хаагчид ариутгалын төхөөрөмж хийжээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Төгсбаярын санаачлагаар алба хаагчид ариутгалын төхөөрөмжийг хийлээ. Тус төхөөрөмж нь 4 талаас цацруулагч хошуугаар 20 минутад 10-15 автомашиныг ариутгах хүчин чадалтай.

Ингэснээр дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслийг ариутгах боломжтой боллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close