ЭМЯЭрүүл мэнд

Монгол Улсад сэжигтэй тохиолдол 16, ажиглалтад 309 хүн байна

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ хийсэн бөгөөд хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар оролцов.

Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Би өчигдөр 11:00 цагт мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн хугацаанд дэлхийн 58 оронд шинэ төрлийн коронавирусний халдвар илрээд байна. Тус халдвараар 87 мянга гаруй хүн өвчилж, 2977 хүн нас барсан гэсэн мэдээлэл гарлаа. БНСУ, Япон улсад өвчлөл гарсан хэвээр байгаа бөгөөд БНСУ-д дахин 4 хүн нас барсан. Эквадор, Катар улсад шинээр өвчлөл бүртгэгдсэн. Монголд энэ өвчлөл бүртгэгдээгүй байгаа бөгөөд бид 705 хүнийг ажиглалтад авч, 227 сэжигтэй тохиолдолд тандалт судалгаа хийх арга хэмжээг авсан” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын бүсийн сайдуудын цахим хурлаар яригдсан зүйл нь шинэ коронавирусийн тархалт гэр бүл, ойр тойрны хүрээнд халдварлах байдал нэмэгдэж байна гэдгийг онцолсон. Энэ нь энгийн байдлаас давсан хүч чадал шаардаж байна гэдэг мэдээллийг өгсөн.Мөн шинэ вакциныг гаргаж авахад 12-18 сар шаардлагатай гэж үзэж байна. Одоогийн байдлаар Ремдесивир эмийн эмнэлзүйн туршилт үргэлжилж байгаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сэжигтэй тохиолдол 16 байна. Ажиглалтад 309 хүн байна. Нэгдүгээр сараас хойш нийт 705 хүнийг ажиглалтад авсан. Үүнээс 227 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээнд хамруулсан (Гадаадын зарим иргэн байгаа).

Яг өнөөдрийн байдлаар ажиглалтад:

ХӨСҮТ-д 88 хүн
Цэргийн төв эмнэлэгт 65
Улсын Хоёрдугаар эмнэлэгт 9
Асралт мед эмнэлэгт 32
Жаргалантын сувилалд 41
Баян-Өлгий, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дорнод аймагт бусад тохиолдлыг ажиглаж байна.
Бид тусгаарлах байруудын нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн БНСУ-аас түргэвчилсэн оношлогооны төхөөрөмж авахаар ажиллаж байна” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүнээс коронавирусний халдвар илрээгүй. 29-ний өдөр ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 9 хүнийг тусгаарлаж, эмчийн үзлэг, оношилгоог хийж байна”

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close